Чун-Аны их сургууль нь 1918 онд байгуулагдсан ба Шудрага ёс ба үнэн гэсэн уриагаар үйл ажиллагаа явуулж олон ч бэрхшээлийг амжилттай туулж өргөжсөөр яваа БНСУ-н хувийн сургуулийн нэг юм. Чун-Аны их сургууль улс орны боловсролын инновацийн хурдыг нэмэгдүүлэх , чанартай боловсрол олгож улс орны хөгжил дэвшилд тэргүүлэх хувь нэмэр оруулсан бөгөөд 1359 багш, 23363 бакалаврын оюутан, 5257 магистрын оюутантай БНСУ-н Сөүл Ансан гэсэн 2 хотод байрлан13 коллеж, 18 салбар сургуультай үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургууль нь олон жилийн түүхтэй, тогтсон уламжлалтай бөгөөд Өмнөд Солонгос улсад анагаах ухаан, Бизнесийн удирдлага, Маркетинг болон Нийгмийн удирдлагын салбар сургуулийг байгуулсан анхлагч их сургууль юм. Мөн анхны хувийн телевиз, сонин эрхлэн гаргасан их сургууль бөгөөд БНСУ-ын Боовсролын яамаар магадлан итгэмжлэгдсэн бакалавр, магистр, докторын олон хөтлбөрүүдийг санал болгодог ба үүнд хууль эрх зүй, анагаах ухаан болон Олон улсын Бизнесийн Удирдлагын хөтөлбөрүүд ч багтана. Тус сургууль нь улсдаа эм зүй, соёл урлагын боловсролоор тэргүүлдэг. Чун-Аны Их сургуулийн соёл урлагын хөтөлбөрүүд нь азийн улсуудыг байлдан дагуулж буй Солонгосын соёлын давалгаанд томоохон үүрэг гүйцэтгэсээр байна. 2018 оны Азийн их дээд сургуулиудын эрэмбээр 50-р байранд бичигдсэн байна. Мөн БНСУ-даа 2017 оны их дээд сургуулиудын эрэмбээр 7-р байранд орж байсан. Мөн тус сургуулийн боловсролын чанарыг дараах байгууллагууд хүлээн зөвшөөрч магадлан итгэмжлэл олгосон байдаг. Үүнд: Бизнесийн сургууль нь AACSB, Инженерийн сургууль ABEEK итгэмжлэлтэй. Олон улсын Ложистикийн тэнхим нь сүүлийн үеийн Хонг Конгийн Политехникийн сургуулиас гаргадаг тээвэр ложистикийн харьцуулсан судалгаагаар 7-р байр эзэлсэн байна. Эдгээр үзүүлэлтүүд нь Чун-Аны их сургуулийн олон улсад магадлан итгэмжлэлийн хувь өндөр байгааг илтгэж байгаа юм. CAU-н Creative studio нь Google, Microsoft, Oracle You tube зэрэг олон улсын байгууллагуудтай хамтарч in-house start-up –ын сургалт явуулдаг. Старт апын кампус нь өөртөө компани байгуулахыг хүссэн хүн болгонд нээлттэй төдийгүй олон улсад танилуудтай болох, практик туршлагийг олж авахад тусалдаг. 4 дэх аж үйлдвэржилтийн эрин үед , CAU програм хангамжийн боловсролд илүү их анхаарал хандуулан ICT Инженерийн коллежийн Коллежийн салбар программ хангамжийн сургууль байгуулж бүх сурагчдыг программ хангамжтай холбоотой хичээлүүдийг үзэхийг санал болгодог.
Чун Аны их сургууль нь Олон улсын харилцаа холбоогоо өргөжүүлсээр дэлхийн 6 тивийн 64 улсад 500 гаруй их дээд сургуультай хамтын ажиллагаатай ажиллаж байна. Нарийвчилвал, бид жилд 1200 оюутныг солилцоогоор сургадаг. Солилцооны оюутнуудаас гадна, 2000 гаруй гадаад оюутан бакалавр, магистрийн зэргээр сурч байна.
Тус сургууль нь оюутнууддаа чанартай боловсрол олгохын зэрэгцээ гадаад оюутнууддаа Солонгос хэл болон соёлтой холбогох хичээлүүдийг санал болгохоос гадна үндэсний томоохон компаниудад дадлага хийх, кампус дээр ажиллахх боломж олгодог.